etoim.mn
photos/IMG_4189-1024x576.jpg

“Монголын кино үдэш” Берлин хотын “Бабилон” театрт энэ сарын 25-ны өдөр боллоо. Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилготой зохион байгуулагдсан тус арга хэмжээнд кино урлаг судлаач, шүүмжлэгч, сонирхогчид өргөнөөр оролцож, найруулагч Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзэж сонирхов.

Монголын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг тод томруунаар харуулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь “Оскар”-ын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөхөөр нэр дэвшиж байсан бүтээл юм. Тус киноны продюссер Д.Дэлгэрцоо, зургийн дарга Г.Цогтгэрэл нар “Монголын кино үдэш” арга хэмжээнд оролцсон ба киноны дараахь хэлэлцүүлгийн үеэр кино шүүмжлэгч, сонирхогчидтой санал сэтгэгдлээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх