Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/kovesi.jpg

Румын Улсын Засгийн газар авлигатай холбоотой олон тооны эрүүгийн хэргийг илрүүлэн, шалгасан Ерөнхий прокурорын байгууллагын авлигатай тэмцэх асуудал хариуцсан орлогч прокурор Лаура Ковесиг огцруулах саналыг гаргасан юм байна.

Ийнхүү Хууль зүйн сайдын анх гаргасан саналд тус улсын Ерөнхийлөгч татгалзсан хариуг өнгөрсөн даваа гарагт өгч, “Хууль зүйн сайдын гаргасан саналыг дэмжихгүй байна” гэж хэлжээ.

Хууль зүйн сайд Тудорэл Тоадер авлигатай тэмцэх асуудал хариуцсан прокурорыг албан тушаалаа урвуулан ашигласан, үндсэн хуулийг зөрчсөн бас Румын улсын нэр хүндийг унгаасанд буруутгасан байна. Өнгөрсөн 2 дугаар сард энэ саналыг гаргасан бөгөөд тэр үед олон нийт дургүйцлээ илэрхийлж, авлигатай тэмцэх байгууллагын даргыг хамгаалах жагсаал зохион байгуулжээ.

Харин Тоадер өөрийн фэйсбуукийн хуудаснаа “Энэхүү асуудлаар үргэлжлүүлэн үндсэн хуулийн цэцэд хандан” гэж бичсэн байна. Одоо 44 настай Ковеси эрх баригч намын гишүүдийн эсрэг олон тооны эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж, хотын дарга, хууль тогтоох байгууллагын гишүүн, төрийн өмчит компанийн захирал гэх мэтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулжээ.

Өнгөрсөн жил тус улсын Засгийн газар авлигын эсрэг хууль тогтоомжийн хүчин чадлыг сулруулах гэсэн боловч олон нийт эсэргүүцэж, жагсал зохион байгуулж байсан юм байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх