etoim.mn
photos/1555535395103392018-04-23-12-21[www.urlag.mn].jpg

Нийслэлийн Засаг даргын 2018 оны захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэй хоёр дахь удаагаа “Улаанбаатарын Хавар” олон улсын найрал дууны их наадмыг зохион байгуулах гэж байна.

   Монгол Улсад найрал дуу үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Найрал дуу дуулаачдыг дэмжин “Монголын найрал дууны уран бүтээлчдийн Холбоо” ТББ санаачлагаар олон улсын найрал дууны хамтлагуудыг урьж 2017 онд анхдугаар наадмыг зохион байгуулж, гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлчид оролцож байсан. Энэ жил ОХУ, АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ зэрэг улсаас уран бүтээлчдийг урьж 2018 оны 05 дугаар сарын 05-07 өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд тус наадмын “Гала” тоглолт 2018 оны 05 дугаар 07-ны өдөр УДБЭТ-т болно.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх