etoim.mn
photos/horoscop_600x400.jpg

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 23.  Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 8. Сумъяа гараг. Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх                           Шүтэн барилдлага: Авахуй                           Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 19 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * * ХОНЬ (3/21-4/19)

Сар өнөөдөр таны хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнийг онцолжээ. Гэхдээ бусад оддын нөлөөллийн ачаар сэтгэлийн хөдөлгөөнөө өөрт ашигтайгаар эргүүлж чадах болно. Харин та тойрон байгаа хүмүүс өөрт тань нөлөөлдөг гэдгийг анзаараагүй л яваа бололтой. Санхүүгийн талаар олон бодол орж ирнэ. Ямар асуудлуудыг авч үзэж, шийдвэрлэх талаар нухацтай эргэцүүл. Хэн нэгний уур бухимдлыг төрүүлэлгүй гаргасан алдаагаа засахыг зөвлөж байна. Эс бөгөөс таны амьдралд хандах хандлага өөрчлөгдөж, шинэчлэлийг ч хүлээж авах боломжгүй болох юм.

ҮХЭР (4/20-5/20)

Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөөлөл тийм ч таатай бус байна. Хэрэв анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Ямар нэг тэмцээн уралдаан, тэр дундаа оюун ухаан сорьсон уралдаанд оролцох хэрэггүй. Иймэрхүү тэмцээн уралдаанд таныг унагах хангалттай олон асуулт байх бөгөөд энэ нь таны өөртөө итгэх итгэлийг бууруулж мэднэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр нөөц бололцооны төлөө тэмцэл гарч мэднэ. Асуудалд орсон найздаа туслахын тулд мөнгө зарцуулах боломж өндөр байна. Ингэхээсээ өмнө нөхцөл байдлыг тойрон байгаа асуудлуудыг авч үзээрэй. Та санаснаасаа илүү мөнгө үрж мэднэ. Санхүүд үргэлж сайн удирдлага байх хэрэгтэй. Та ойр дотныхоо хэн нэгнийг баярлуулахаар ямар нэгэн юманд мөнгө зарцуулахыг хүсэж байгаа бол эхлээд юм худалдаж авахад мөнгө тань хангалттай эсэхийг шалгаарай.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны хувьд жижигхэн мэт санагдаж байсан асуудал маш том болж хувирах болно. Бүх зүйл сайхан байгаа гэдэгт итгэж өөрийгөө тайвшруул. Та зарим нарийн ширийн зүйлсэд хэт анхаараад гол зүйлийг орхигдуулах нь бий. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудлаа шийдвэрлэж бие биеэсээ нууж байсан зүйлээ ил гаргах хэрэгтэй. Та хэн нэгэнд маш их туслахыг хүсэх бөгөөд таны найз нөхөд ч үүнийг дэмжих болно. Анхаарч болох зүйлсдээ итгэлтэй байж хэтэрхий хол буруу замаар явахаасаа өмнө нарийвчлан тодорхойл.

АРСЛАН (7/23-8/22)   

Өөрийн хүрээнээсээ гаралгүй өөрт олдсон цагаа ашигтайгаар өнгөрүүл. Та хаа ч явсан бусдын хүсэлд нийцүүлж явахыг хичээх хэрэгтэй. Хэрэв газар дээр алхаж л яваа бол өдрийг ямар нэг үр дүнтэйгээр дуусгах хэрэгтэй. Өнөөдөр гүйлгээ ухаан тань гайхалтай ажиллаж байгаа тул амжилт дагуулах бизнестээ ашиглаад ав. Олон нийтийн дунд нөхөрсөг, нийтэч байж чадна. Энэ долоо хоногт та аль болох олон хүмүүстэй хамтарч ажиллахыг хичээх хэрэгтэй. Хэн нэгэнтэй зөрчил үүсгэсэн ч гэсэн зөрчилдөөн таныг бүтээлч болгоно.

ОХИН (8/23-9/22)

Дотоод зөрчилдөөн намдаж бүх зүйл эргээд хэвэндээ орно. Хэрэв тийм бол тантай адил зүйлийг амссан туршлагатай эцэг эхтэйгээ холбогдоорой. Хувийн асуудлаа ч гэсэн бусадтай хуваалц. Ингэснээрээ та амар тайван байх болно. Та өнөөдөр харагдаж байгаагаасаа илүү өөр байх болно. Зарим ганц бие хүмүүс энэ өдөр тэнцвэртэй байдлыг мэдэрнэ. Тогтвортой байдлаа эргүүлж олж авахад амар биш.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр их хэмжээний гэрэл гэгээтэй уур амьсгал зонхилж өөртөө итгэлтэй байдал тань дээшилнэ. Энэ эерэг сайхан хандлагаа үр бүтээлтэй байдалд ашигла. Сайн совин идэвхжин тэсвэр хатуужил, урам зоригийг нэмэгдүүлнэ. Иймээс та шинэ сорилтонд бэлэн байгаагаа харуул.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил дээр мэтгэлцэх хүсэл сонирхол нь өөрийнхөө дуртай сэдвээр удаан ярилцахад хүргэнэ. Бусад хүмүүс таны ярианд хөндлөнгөөс орохоос болгоомжил. Хэт өңдөр сэтгэл хөдлөлөөр өөртөө дайсан бий болгохоос болгоомжил. Чөлөөт цагаараа амрахын оронд ажиллаж байсан бол стрессд илүү орно. Хэрэв ийм бол, оюун санаагаа цэгцлэн ажлаа хийхээ түр зогсоох болон амьдралдаа очихыг хүссэн олон газрын тухай мөрөөд. Шашны эсвэл улс төрийн маргаан хэлэлцүүлгээс холхон шиг бай.

НУМ (11/22-12/21)

Од эрхсийн таатай байрлал танд төрөл бүрийн салбарт хүчээ сорьж үзэх авьяас чадвараа илтгэн харуулах боломжийг олгож байна. Өнөөдөр та хаана ч явсан аз үргэлж дагах бололтой. Нийтэч нөхөрсөг байдал асуудлыг хурдан шийдвэрлэх түргэн сэтгэх чадамж нэмэгдэнэ. Өнөөдөр та үүссэн бүх хүндрэл бэрхшээлүүдийг итгэмээргүй хялбархнаар шийдэж чадна, Түүнчлэн эртнээс бодож төлөвлөсөн зүйлээ биелүүлэх магадлал өндөр байна. Өөртөө үнэнч байх болон зөн совин тань танд ямар ч мухардмал байдлаас нэр төртэйгөөр гарч ирэхэд тусална.

МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр таныг урам зориг сонирхол тань хөтлөх болно. Таны нэр хүнд өсч, таньд сэтгэл хөдөлгөм урилгууд ирэх болно. Хэдий тийм ч, хүмүүсийн энэ анхаарал хандуулснаас болж та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах хэрэггүй эс тэгвэл амжилт тань тэр дороо нисэн одож мэднэ. Өөрөөсөө ахмад эсвэл эгчмэд хэн нэгэн хүнтэй хайр сэтгэлийн холбоо харилцаа үүсгэсэн бол удаан үргэлжлэхгүй байж мэднэ. Тиймээс хэтэрхий ихээр энэ харилцаандаа автсаны хэрэггүй. Бусдад сайхан сэтгэлээр хандаж, баярласнаа илэрхийлснээр таны нөхцөл байдал сайжрах болно.

ХУМХ (1/20-2/18)

Ихэнхи хумхууд бүгдийг анхааралдаа авахыг хүснэ. Хүмүүст таны сэтгэл татам байдлыг эсэргүүцэх нилээн хүндрэлтэй байх хэдий ч хайр дурлалын харилцаатай тань холбоотой асуудлууд таны төсөөлсөн шиг баяр хөөртэй байхгүй. Тиймээс та мөнгө болон хайртай хүнийхээ асуудлыг хооронд нь ялгаж салгаж зохицуулах хэрэгтэй. Ялангуяа та гэр бүлийнхээ төсөвт маш том хар нүх бий болгож байгаа бол. Сэтгэл хөдөлгөсөн ямар ч үйл ажиллагаа танд таалагдаж болох ч эрсдэлтэй зүйлээс холхон шиг байх хэрэгтэй.

ЗАГАС (2/19-3/20)

Юу ч болж байсан хамаагүй таны сэтгэл санаа өөдрөг байх болно. Таны өгөөмөр зан бусдад тусламж үзүүлэхэд нөлөөлөх бөгөөд ямар нэг сайн дурын ажилд оролцох магадлалтай. Хайрын харилцаандаа өөрийгөө бүрэн зориулах болно. Та хэрэв эцэг эхдээ санаа зовж байвал одоо л тэднийг асрах хамгийн тохиромжтой үе юм. Бусдыг зовоохоос сэрэмжил. Бусдад таалагдахын тулд заавал бүх зүйлийг зөвшөөрөх алба байхгүй бөгөөд энэ нь тэднийг улам ч давраах болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх