etoim.mn
photos/horoscop_600x400.jpg

Өнөөдөр аргын тооллын 2018 оны дөрөвдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг улаан луу сарын 5.  Сугар гараг. Гөрөөсөн толгой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар морь өдөр.

                          Барилдлага: Үл тохирох                           Шүтэн барилдлага: Сэрэхүй                           Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. 11 цаг 20 минутанд тариалангийн хур орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * * ХОНЬ (3/21-4/19)

Од эрхэсийн нөлөөгөөр таны гэр бүлийн байдал болон ажил хэрэг тань өөдрөг байх бөгөөд гэртээ засвар хийх зэрэг хувийн асуудал бүрэн гүйцэд дуусах болно. Таны хамтрагч болон түнш тань өөрсдийн асуудлаас болж танд туслах завгүй байсан ч та өнөөдөр амжилтанд хүрэх болно. Өөртөө сэтгэл хангалуун байж, бяцхан бэлгээр өөрийгөө урамшуул. Гэр бүлээрээ гадуур зугаалах нь их таатай уур амьсгал бүрдүүлж өгөх бөгөөд та хэчнээн гадуур явах дургүй байсан ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх хэрэггүй. Та юу ч сонирхсон бай энэ нь таны үзэл бодлыг тэлж өгөхөөс гадна танд гайхалтай боломжуудыг өгөх болно.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр таны хамтын ажиллагаа үр ашигтай байж, итгэл найдвар тань сэргэх болно. Өнөөдөр юу ч болж болно. Хайр дурлалын харилцаа таныг бодлыг эзэмдэх болно. Машин техниктэй харьцах жолоо барьж байх үедээ болгоомжтой байхыг зөвлөж байна. Танд ажлын шинэ боломж гарч ирэх бөгөөд сонголт хийх шаардлага гарна. Та өнөөдөр завгүй байх тул ядрахгүйн тулд өөрийгөө тайван байлгахыг хичээ. Хэрвээ та маш чухал ажил дуусгах ёстой бол яг одоо утас сүлжээгээ унтраахаас эхэл.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өчигдрийн таагүй асуудлууд бүр мөсөн арилж танд маш сайхан мэдрэмж төрөх болно. Дарга удирдлага, санхүүгийн зээл олгогч нартаа сайн хандаж бизнесийн төлөвлөгөө боловсруулж, гадаад үзэмжиндээ анхаар. Сайхан хувцас өмсөж өөртөө итгэлтэй байвал ертөнц таны гарт байгаа юм шиг л мэдрэгдэх болно. Хайртынхаа тусламжтайгаараа эсвэл та өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрчлөлт хийх болно. Гэр бүлийн асуудалдаа санаа тавьж, мөрөөдөл төлөвлөгөөгөө биелүүлэхийг хичээ.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өөрийн байдлаа гэрэлтэй тогтвортой байлгахыг хичээ. Хэрэв сэтгэл зовоосон уур амьсгал байгаа бол хаданд хавчуулсан байгаа юм шиг мэдрэгдэх болно. Тиймээс та дэврүүн сэтгэлээ дэмжих хэрэгтэй. Та бусдад гялалзан харагдахгүй байсан ч сайн найздаа бол итгэмжлэгдсэн хүн байсаар л байх болно. Өнөөдрийн од эрхэс таныг бусад хүмүүсээс хувийн олон ялгааг гаргаж ирэх болно. Энэ нь танд өөр өөр харилцаатай хүмүүсийнхээ жинхэнэ төрхийг харах боломж олгоно. Гэнэтийн мэдээг таны зөн совин сонсохгүй өнгөрөхөөс болгоомжил.

АРСЛАН (7/23-8/22)   

Сарны нөлөөгөөр гүнзгий сэтгэл хөдлөлд автах бөгөөд зарим нэг үнэнийг олж мэдэх болно. Ажлын шинэ орчин таны сэтгэлийг ихээр хөдөлгөнө. Бүх талаас ирэх дайралт сэтгэл гонсойлгож болзошгүй байна. Хэлэлцэх асуудлаар танд тохирох хариу гарах боломжгүй. Өөрийнхөө замаар явсан нь дээр. Гэнэт их хэмжээний олз ашиг тохиохыг үгүйсгэхийн аргагүй. Сугалааны тасалбар худалдан авч, азаа туршаад үзэхийг танд зөвлөж байна.

ОХИН (8/23-9/22)

Хэт их сэтгэл хөдлөл сайн үр дагавар авчрахгүй. Хайртай хүн тань таны чухал жагсаалтын хамгийн дээр нь байх болно. Хэдий тийм боловч ойрын ч бай холын ч бай хамаатнууд тань таны амжилтыг тэмдэглэж аливаа юмс тань буруудвал дэмжиж туслах болно. Хэрэв боломж бололцоо гарч ирвэл сайн ажиглаж хар. Бүх зүйлс алт шиг гялалзана гэж байхгүй. Хуурмаг будлиулж мэдэх чиг хандлагаас болгоомжил. Анхаарал сонор сэрэмжтэй байцгаагаарай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Уур хүрч жижиг зүйлсд сатаарна. Та ийм байдлыг мэдэрвэл тэвчээртэй, шаардлага өндөр байх хэрэгтэй. Хянамгай байж, бизнесийнхээ зорилтыг зөв гаргаж чадвал бодсоноосоо ч илүү амжилтыг гаргана. Мэдээж тэнцвэртэй харьцаагаар цагаа хуваарилах нь хэцүү байж болох юм. Хэрвээ тийм бол зарим нэг боломжтой өөрчлөлтүүдийг хийх талаар бод. Ингээд эцэст нь өөртөө байгаа сонголтуудад анхаар. Цаг хугацаа таныг хүлээхгүйгээр урсан өнгөрсөөр байгаа тул нөхцөл байдлыг өөрийн талд эргүүлэх талаар бод. Хуулийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тохиромжгүй үе.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр та өөрийнхөө төлөвлөгөө болон мөрөөдөлдөө анхаарлаа хандуул. Таны бүтээлч санаа болон төсөөлөл тань хувийн асуудлаа шийдэх гайхалтай санааг өгөх болно. Шинэ хайрын харилцаа тань таны нөхцөл байдалд гэрэлтсэн очийг нэмэх боловч та өөрийгөө эхлээд нэг харах нь чухал. Цагаа дэмий үрэхээс зайлсхий. Таны санаанд төгс нийцэж байгаа боловч хэзээ ч хэрэглэгдэхгүй эд зүйлс нь эцэстээ бусдад өгөх хандив болоод дуусна. Хэрэв таны ёс зүй сайн муу аль нь гэдэгт итгэлтэй бус байгаа бол удалгүй та түүнийгээ засах арга зам олно гэдэгт итгэ. Хэрэв та ойрын хүнтэйгээ асуудалтай байгаа бол тун удахгүй харьцаа тань сайжрах болно.

НУМ (11/22-12/21)

Шинэ өдөр эхлэхэд биеийн хүч тань сулхан байгааг та мэдэрнэ. Богино хугацаанд дуусгах ажил хэргүүдээ эхэлж хий. Өөрөөр хэлбэл, өдрийн төгсгөлд танд дуусгаж амжаагүй их ажлууд байх талтай гэсэн үг юм. Хэрвээ хөршийн тань үйл хөдлөл таныг гуниглуулж байвал хэдэн өдөр энэ асуудлаа энэ чигээр нь орхи. Зан ааш тань тайван байвал овоолсон их ажил хэрэг тань амархан шийдэгдэх болно.

МАТАР (12/22-1/19)

Танд яг одоо хаана байна, урагшлахын тулд аль зүг чигийг сонгомоор байна гэдгийгээ үнэлэх маш их боломжуудыг од эрхэс өгөх болно. Хамтран ажиллагсад болон хайртай хүний тань харилцаа бага зэрэг хурцадмал болно. Энэ бүхэн зарим матарынхны бүх зүйлийг төгс байлгах гэж оролддог, таны яаж ч чадахгүй байгаа төрөлхийн зан чанараас тань шалтгаалж байгаа юм. Өөрийн өөлөгч байдлаа харуулахгүй гэж хичээгээрэй.

ХУМХ (1/20-2/18)

Та өнөөдөр сэтгэл өөдрөг байхаас гадна шинэ ажилд орж, шинэ газар үзэж сонирхоно. Гэрийн заслаа шинэчлэх нь таны бодож байснаас илүү том ажил болох төлөвтэй. Найз нөхөд, хамаатан садангууддаа хэлж, тусламж хүсээрэй. Хэрэв та нэгнийд нь зочлох гэж байгаа бол очиж үзээгүй газар төөрч магадгүй гэдгийг анхаар. Тиймээс танд интернэтээс явах чиглэлээ сайн харж тогтоогоод гараарай. Харин гэнэтийн урилгагүй зочид ирж, таныг саатуулж магадгүй. Яарч сандралгүй тэдэнтэй хөгжилтэй зүйлс ярьж, цагийг зугаатай өнгөрөө. Мөн та шинэ хайр дурлалтай учирч, сэтгэл тань гэгэлзэх бололтой.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр үйл хөдлөл тань таныг илэрхийлэх болно. Гэхдээ өөрөө учрыг нь олж чадахгүй зүйлсийг авахаас болгоомжлох хэрэгтэй. Хэт их өгөөмөр зан тань асуудал болж мэднэ. Хүмүүнлэгийн байгууллага болон нийгмийн шинэчлэл өөрчлөлтийн ажилд сайн дураараа оролцож тайвшрал, тайтгарлыг олж хүслээ биелүүлнэ. Өөрийнхөө чухал гэсэн хүмүүстэйгээ цагийг сайхан өнгөрүүлж санаанд оромгүй төлөвлөгөө зохио. Өнөө орой хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрөөх хэрэгтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх