etoim.mn
photos/a9a971838842.jpg

Москва ба барууны орнуудын хоорондын таагүй харилцаа болон Англи улс гадаадын иргэдийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгах асуудлаар хатуу хуультай болсон нь Оросын иргэдийг эх орон руугаа буцахад хүргэж байна. Европод амьдардаг Оросын бизнес эрхлэгчид Москва хотод өнгөрсөн оны сүүлээс үнэтэй харшууд худалдан авах болсон бөгөөд энэ төрлийн хөрөнгө худалдан авах хүсэлт 2018 оны эхний гуравдугаар сарын байдлаар 21 хувиар өсчээ. Москвад төвтэй Метриум үл хөдлөх хөрөнгийн агентлагийн шинжээчдийн хэлснээр Орос руу буцан ирж буй хүмүүсийн дийлэнх нь Засгийн газартай зөрчилтэй байсан, эсвэл Путин 2012 онд 3 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эдийн засаг зогсонги байдалд орох вий хэмээн айж эх орноо орхисон баян бизнес эрхлэгчид байгаа ажээ. Харин одоо тэд барууны бизнесийн орчинд сэтгэл ханамжтай бус байна. Байр худалдан авах хүсэлтийн 66 хувь нь одоо Англид амьдарч буй баян орос иргэдээс ирж байгаа аж. Саяхан Англи улс иргэн 70000 ам.доллараас өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө авсан бол орлогын эх үүсвэрээ тайлбарлах, тайлбарлаж чадахгүй бол тус хөрөнгийг нь шууд хураан авах хуультай болсон билээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх