Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/fridays-weather-forecast-unit-4_01.jpg

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 31-нд баруун аймгуудын нутгаар, 1-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, Алтайн өвөр говиор 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,  4 дүгээр сарын 01-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 2-нд зүүн болон говийн аймгуудын нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгаар  хур тунадас, нойтон цас орно. Салхи 31-нд баруун аймгуудын нутгаар, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн зүгийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 4 дүгээр сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 2,3-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх