etoim.mn
photos/fridays-weather-forecast-unit-4_01.jpg

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг  анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 метр. Увс нуур, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм,  Алтайн өвөр говиор 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 30-наас 04 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон Хөвсгөлийн уулсаар, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр, 31-нд баруун аймгуудын нутгаар, 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 4 дүгээр сарын 01-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн зүүн хэсгээр  хүйтэрнэ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх