etoim.mn
photos/145629.jpg

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч ахлах дэслэгч Э.Бөхбаяр ХСИС-н сонсогч Г.Батжаргал, Г.Бямбадорж нартай хамтран бүлэг хулгайчдыг баривчилжээ. Тэд 2017 оны зургадугаар сараас 2018 оны гуравдугаар сарын 15-ны байдлаар хулгай, дээрмийн 78 үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч 80 сая төгрөгийн хохирол учруулсан хоёр бүлэг зургаан этгээдийн үйлдлийг илрүүлж цагдан хорьж хэргийг шалгаж байна.

Гэмт хэрэгтнүүд хулгайлсан эд зүйлээ ломбардын газруудад тавьж бэлэн мөнгө болгож ашигладаг байжээ. Иймд иргэд та бүхэн гэр байшин орон сууцныхаа хаалга, цоож бэхэлгээг шинэчилж, камержуулснаар гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болгож чадах юм.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[122.201.21.90]

2018-03-23 23:44:58

Хоёр гарын нь цавчиж хая