Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c9679kgbpbp953189j1b6k1pj73.jpg

Цаазын ял буюу ялын дээд хэмжээг гүйцэтгэхэд азот ашиглахыг зөвшөөрсөн хуулийг АНУ-ын Алабама муж улсын төлөөлөгчдийн танхим сайшаан баталжээ.  Энэ тухай “WHNT19” цахим хуудас мэдээлэв.     Энэ аргыг урьд өмнө нь ашиглаж байгаагүй бөгөөд үхлийн тариа хийх боломжгүй үед энэ аргыг ашиглах аж. “Энэ нь зүгээр л нойрсуулдаг учир хурдан, өвдөлтгүй бөгөөд илүү хүмүүнлэг арга болж байгаа юм” хэмээн АНУ-ын Бүгд найрамдах намын гишүүн Жим Хилл мэдэгджээ.   Тус хуулийг эсэргүүцэгчид шинэ арга нь өвдөлт мэдрүүлэхгүй гэдэгт эргэлзэж байгаа аж.   Харин ардчилсан намын гишүүн Томас Жексон хэлэхдээ “Урьд нь бид цахилгаан сандал хэрэглэдэг байсан бол одоо хорт хий ашигладаг үе рүү очиж байна” гэжээ.   Энэ аргыг урьд нь АНУ-д ашиглаж байгаагүй бөгөөд үүнтэй төстэй аргыг ашиглахыг зөвшөөрсөн хуулийн төслийг Оклахома болон Миссисипи муж улсад өмнө нь сайшаан баталж байжээ. Гэхдээ Оклахома муж улсад цаазын ялыг хориглосон хуулийг цуцалсны дараа л хорт хий ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.

Таалагдахгүй байна

3
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[27.123.214.119]

2018-03-24 20:31:00

Монголд л хэрэгтэй байнаа УИХ -н малнуудыг эгнүүлж байгаад цаазлах юмсан оффшор авилгалчидтай нь хамт

Зочин

[202.179.11.10]

2018-03-24 09:59:39

хамгийн хүнлэг арга бол тархийг нь зад буудах

Зочин

[59.153.115.192]

2018-03-24 01:22:25

helmegdsen huniig hamgiin hundeer yallah n ingeed uhamsarlaj tatgalzaz boldoggui muu burhan min

Зочин

[202.131.249.202]

2018-03-23 22:58:15

naad argaa mongold importolchix.owoo xeden maliig tsaash xaryylax xeregtei bna.