Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c98bb7aj13df11171sn81s65pmt3.jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай хийх худалдааг тэнцвэржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. Тэрбээр “Хятад улстай хийсэн худалдаанд АНУ 504 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь хоёр талын худалдааны тэнцэл хяналтаас гарсныг харуулж байна” хэмээн мэдэгдэхийн сацуу оюуны өмчийг хулгайлахтай холбоотой хүндхэн нөхцөл байдал үүсдэг талаар сануулжээ. “АНУ-тай хийж буй худалдааны тэнцлийн илүүдлээ даруй 100 тэрбум ам.доллароор бууруулахыг би Хятад улсаас хүссэн. Дээр дурдсан манай улсын алдагдал дэлхийн түүхэн дэх хамгийн том худалдааны алдагдал болж байгаа бөгөөд энэ алдагдал хяналтаас гарсан. Түүнчлэн бид 100 тэрбум ам.долларын алдагдлаар илэрхийлэгдэх оюуны өмчийн хулгайтай холбоотой аймшигт нөхцөл байдлыг ажиглаж байгаа” хэмээн Д.Трамп санамж бичигт гарын үсэг зурахаасаа өмнө хэлсэн байна. Харин АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер хэлэхдээ “Хятад улс технологи хуулбарлан ашиглах бодлого явуулж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа. Д.Трамп хятадаас нийлүүлж буй зохих бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн тэрбээр Хятад улстай хийх технологитой холбоотой хөрөнгө оруулалтад хязгаарлалт тавина” гэжээ.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[27.123.212.134]

2018-03-26 08:12:13

одоо нөгөө их хөгжил цэцэглэлт нь өнгөрсөн

Зочин

[202.179.24.22]

2018-03-25 12:59:29

HAI TEREE IHEE HUJAA YAMAAR HEREEGGUEEE.

трамп чи шүү

[202.9.41.11]

2018-03-23 20:49:28

зөв муусайн хужаа нарт : та нар ер нь хэн юм бэ гэдгийг нь сануулаад өг..