etoim.mn
photos/53309535ab455dae36a651.jpg

Саяханаас нийтийн тээврийн байцаагч нар зам дагуу зогсож, тагнуулд гардаг ажилтай боллоо. Тэд төв замын нэгдүгээр эгнээгээр явсан болон автобусны буудалд дээр зогссон машинуудын зургийг авч, баримтжуулан, гэрийн хаягаар нь торгууль илгээх заавартай ажиллаж байгаа аж.

Харин төрийн энэ ажил олон нийтэд таалагдсангүй. Өөрөөр хэлбэл “замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн хийх ёстой ажлыг дахиж татвар төлөгчдийг мөнгийг үрэн байж дэмий ажил хийлээ” гэж шүүмжлэх иргэд олон байна.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв болон бусад байгууллагууд хамтран уг хяналт, шалгалтыг явуулж байгаа аж.  Ийм ажил хэрэгжүүлэх болсон гол шалтгаан нь нэгдүгээр эгнээнд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийг цагийн хуваарийндагуу үйлчилгээнд ажиллуулах, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр ая тухтай, хурдан шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хийж байгаа гэх.

Тус шалгалтыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний 5 шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобуснызогсоолуудад явуулах аж.

Угтаа улсдаа хангалттай олон татвар, татаас өгч амьдарч буй иргэдээ торгууль нэрээр дарамталж болмооргүй л санагдах. Хэдий нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг чөлөөтэй, хурдан шуурхай явуулах үүднээс ийм ажил өрнүүлж байгаа ч бүхэл бүтэн камер хийчих ажлыг “хүн камер” давхар хиймээргүй байгаа юм.

Дээр нь замын хөдөлгөөний олон дүрэм, журмыг нэгтгэсэн байдлаар мөрдөх нь зүйтэй. Ер нь манай замын хөдөлгөөнийг зохицуулдаг эрх зүйн актууд сонин байдаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм хоёроор бүх харилцааг зохицуулж болмоор санагддаг. Гэтэл дундуур нь Засаг даргын захирамж, тэргүүлэгчдийн тогтоол гээд дүрэм, журамтай уялдаа холбоо муутай шийдвэрүүд гаргаад байдаг.

Мөн зам дагуух камеруудыг зөв зохистой газруудад байршуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл одоогийн байгаа байршил, зураг авах өнцгийг зөв тохируулж туслах замаас гол замруу ирж байгаа тээврийн хэрэгслүүдэд хоёрдугаар эгнээнд орох маневр хийх боломжтой зайг камерын тусгалд оруулахгүй байх хэрэгтэй.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх