Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c93emethdb11uh81jpe1ndsup63.jpg

Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан өнөөдөр боллоо. Уг барилдаанд 128 бөх зодоглосноос улсын цолтой 10 гаруй бөх барилдсан нь чансаа өндөр барилдаан болж байгааг харууллаа гэж зохион  байгуулагчид хэлж байна.

Өмнөговьчууд Манлай сумын уугуул улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит барилдааныг сүүлийн 10 гаруй жилд амжилттай зохион байгуулж байгаа юм. 2017 онд Монгол бөхийн өргөөнөө зохион байгуулсан бол энэ жил аймагтаа зохион байгуулж, ТВ9 телевизээр орон даяар шууд дамжууллаа. Уг барилдаанд 128 бөх барилдаж уран мэхийг уралдуулан улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага О.Хангай үзүүрлэсэн бол улсын гарьд Б.Гончигдамба, улсын начин Б.Батжаргал нар шөвгөрлөө.

Дашрамд сонирхуулахад хурц арслан Г.Дэмүүл нь багаасаа үе тэнгийнхэнтэйгээ ноцолдож гутал хувцсаа тэсгээдэггүй нэртэй хүүхэд байжээ. Тэрээр 21 настайдаа сумандаа барилдан түрүүлж сумын заан цол авч байсан аж. Тэр жилдээ 1957 онд Дундговь аймгийн баяр наадамд очиж барилдан “Дэнж нь булгичихгүй бол Дэмүүл хүү хазайхгүй ээ” хэмээн аархан барилдаж Ш.Доржтовуу начинг орхин түрүүлж аймгийн арслан цол авчээ. Дараа нь аймгийнхаа баяр наадамд 1958, 1961, 1963, 1968, 1982 онд түрүүлж байсан түүхтэй.

Хурц арслан Г.Дэмүүл 1961 оны бүх ард түмний анхдугаар спартикиад болоход аймгаасаа шалгаран оролцож, аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан шигшмэл 28 бөх тойргийн журмаар барилдахад 24 давсан амжилтаар тавдугаар байр эзэлж Монгол Улсын заан цол хүртжээ.

1969 онд найм давж түүнтэй барилдах байсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх нар хоёр цаг 18 минут барилдсан учир хасагдаж, Г.Дэмүүлийг түрүүлсэн гэж тооцсоноор 34 насандаа Монгол Улсын арслан цол хүртсэн түүхтэй юм.

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.186.239]

2018-03-20 21:10:56

boxiin orgoond bolxoor xoeriin davaand unaad baidag,omnogovid bolxoor tvrvvlj boldog shaltgaan bvrentogos arsland bna da,barildaan onjoxoor tsagaan sar,naadam xoert barilduulaxgvi,barildaad tvrvvlchxeer shinjilgee avchax geed,sergeeshiin zovlon bas l bdag blgvi de,

Зочин

[66.181.161.56]

2018-03-20 20:57:26

Шагнал өндөр болохоор шуканууд очжээ хаалттай барилдуулж орон нутагтаа шагналаа өгөөч

demuul

[150.129.141.174]

2018-03-20 16:35:09

za yu gej humuus n hasagdaad l shuud turuulj bdagiin iim naadam gej yu bsiin arslan ch geh shig turuuleegui arslan yaj bolohiin