etoim.mn
photos/43e723692a86c5f545ef1b5242449f20_1200.png

“Уондер Вүмэн” Гал Гадот спортын брэндийн шинэ нүүр царай болж, эмэгтэйчүүдийг фитнессээр дамжуулж хүч чадлаа олж авахыг уриалжээ. Спорт хувцас, хэрэглэлийн Рийбок брэнд түүнтэй 10 сая ам.долларын гэрээ хийж, ийнхүү өөрийн бие төлөөлөгчөө болгосон байна. Харин Гал Гадотын хувьд тэрбээр хүүхэд ахуйгаасаа фитнесстэй холбогдсон бөгөөд түүний ээж нь биеийн тамирын багш байжээ. Рийбокын албан ёсны цахим хуудаснаа тэрбээр “Би биеийн тамирын багш ээжтэйгийн хувьд ч багаасаа биеийн тамираар хичээллэж ирсэн. Фитнесс гэдэг миний хувьд тамир тэнхээ, тэсвэр тэвчээр, итгэл найдвар гэсэн үг. Миний энэхүү замналд маань Рийбокоос өөр илүү сайн хамтрагч байна гэж үү” хэмээн бичсэн байжээ. Рийбокын ерөнхий менежэр Тодд Крински Гадоттой байгуулсан гэрээнийхээ талаар хэлэхдээ “Түүний цуцашгүй их хөдөлмөр, хүч тэнхээ, төрөлхийн удирдагч зан төлөв нь хүмүүст эрсдлийг даван гарч, урагш тэмүүлэх итгэл найдвар өгдөг. Ингэснээр бид дэлхий ертөнцийг спортоор дамжуулж өөрчилж чадна. Энэ бол зөвхөн эхлэл” гэж дүгнэж буй гэжээ.

Гадотын хувьд тэрбээр мөн өнгөрсөн нэгдүгээр сард гоо сайхны Ревлон брэндийн нүүр царай болсон бөгөөд “Уондер Вүмэн” кинонд тоглосноос хойш энэ бүхэн тийм ч сонин зүйл биш болоод байгаа гэнэ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх