etoim.mn
photos/p1c8nahc835j51tanprd1bf21b213.jpg

Олон улс дахь улс төрийн асуудлуудыг спорттой холбох хэрэггүй хэмээн ХБНГУ-ын дотоод хэргийн сайд Хорст Зеехофер “Bild” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.   “Орос болон Барууны орнууд хоорондын харилцаа тааруухан байгаа энэ нөхцөлд Герман 2018 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үл ойшоох хэрэгтэй юу?” хэмээн асуухад тэрбээр “Улс төрчид спортыг биш улс төрийн асуудлыг л шийдэх ёстой” хэмээн хариулсан байна.    ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт Оросыг буруутгасантай холбоотойгор ирэх зун тус улсад болох Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их Британийн өндөр дээд тушаалын түшмэд болон хааны гэр бүлийн гишүүд очихгүй хэмээн өнгөрсөн лхагва гарагт Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн билээ.     ДАШТ-2018-ын тоглолтууд энэ оны 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[62.167.114.16]

2018-03-19 14:52:01

yarj baigaagii ni sonsooroi estoi ovchtei avgai, yamarch barimt notolgoogui delhiid ayul yysgeed, iim baidlaar olon ulsiig ustgasan daa ene baruuniihan

би

[59.153.112.208]

2018-03-19 13:56:28

эх ороосоо урвасан тагуулчийг устгах нь зөв шүү дээ

зочин

[64.119.25.236]

2018-03-19 13:56:23

Германы Дотоод хэргийн сайд ухаантай бна. Дэлхий ертөнтцийн зөрчилдөөнийг спорт намжааж чадаж байгааг Пёнчоны олимп харууллаа шд. Гэтэл тэр Английн Тереза авгай одоо юү вэ