etoim.mn
photos/edcsdak.jpg

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч  хүйтрэхийг  анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд  хэсгээр, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Орхон-Сэлэнгэ, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 хэм, Алтайн өвөр говиор 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна. 

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх