etoim.mn
photos/p1c8kf18p39cpmhitd5f6p1cui3.jpg

Дүрс бичлэгийн хамгийн том сан болох “Youtube” илт хуурамч мэдээлэл агуулсан дүрс бичлэг байрлуулахын эсрэг хийх тэмцлээ эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ.   YouTube-ийн Ерөнхий захирал Сюзан Вожицки АНУ-д болсон технологийн асуудлаархи нэгэн бага хурлын үеэр үг хэлэхдээ “хуурамч мэдээлэл байрлуулах гэсэн аливаа оролдлогыг таслан зогсоох болно” гэлээ.   Жишээлбэл, манай дэлхий хавтгай болох тухай, Америкийн сургуулиудад олон хүнийг буудан хөнөөсөн хэрэг нь тавилттай жүжиглэлт байсан тухай илт хуурамч мэдээлэл агуулсан дүрс бичлэгүүд “Youtube”-д тавигдсан ажээ.   АНУ-ын Флорида муж улсад Парклэнд хотын нэгэн сургуульд 17 сурагчийг хөнөөсөн хэрэг гарсны дараа  YouTube сан хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Энэхүү аймшигт хэргийн дараа зарим хэрэглэгчид хуурамч мэдээлэл бүхий дүрс бичлэгүүдийг байрлуулсан ба тэдгээрт “аймшигт хэрэгт өртсөн сурагчид нь үнэн хэрэгтээ мөнгөөр хөлслөгдсөн жүжигчид байсан бөгөөд тэд буу зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардаж байсан” гэж өгүүлжээ.   Иймэрхүү бичлэгүүдийн нэг нь YouTube-д хамгийн их хандалттай байсан бөгөөд түүнийг устгах хүртэл тэнд байршиж байсан байна.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Батаа

[202.9.47.177]

2018-03-16 14:00:47

YOUTUBE-д байгаа бичлэгүүдийн ихэнх нь хүүхдийн хүмүүжилд маш их муу нөлөөтэй бичлэгүүд байх юм. Бага насны хүүхдүүд түүнийг хэлийг нь мэдэхгүй, ойлгохгүй хэрнээ тэр муухай бичлэгүүдийг нь түүж маш их үзэж байна. Үүнийг зогсоох арга байдаг юм болов уу? Энэ YOUTUB-iig ёстой олон улсын шүүхэд энэ хэргээр л өгмөөр байх юм.