etoim.mn
photos/15131358217242832018-03-12-13-37[www.urlag.mn].jpg

Монголын ард түмэнд тэр дундаа монгол эрчүүдийн дунд 40-н жилийн турш хит болон эгшиглэсэн алдарт “Цэргийн Бодол” дуундаа хүндэтгэл үзүүлж, "Хурд"хамтлаг хүндэтгэлийн тоглолтоо хийхээр болжээ. “Хурд” хамтлагийн уран бүтээлчдийн хамгийн том ах буюу Д.Ганболд тэртээх 1978 онд цэрэгт байхдаа үг, аяыг нь зохиож дуу болгон эгшиглүүлснээс хойш хэдийнээ 40-н жил болжээ.

   Монголын рок попын урлагт 25-н жилийн турш сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэн "Хурд" хамтлаг, энэ жил тохиож буй ойдоо зориулан хэд хэдэн удаагийн тоглолтыг төлөвлөсөн бөгөөд хамгийн эхний тоглолт нь өнгөрсөн 03-р сарын 08-нд эмэгтэйчүүдийн баяраар бүх сайхан бүсгүйчүүддээ зориулсан "Бүсгүй" тоглолт байсан. Тэгвэл тус хамтлагийн ээлжит тоглолт нь Цэргийн Бодолдууныхаа 40-н жилд хүндэтгэл үзүүлж, ийнхүү 03-р сарын 17-нд Улаанбаатар паласт 19:00 цагаас ганцхан удаа тоглохоор болжээ.

   Тоглолтонд "Хурд" хамтлагийн үе үеийн шилдэг хит дуунууд эгшиглэх бөгөөд эрчүүдийнхээ баярт нь зориулан тоглож байгаагаараа онцлог юм. Ийнхүү “Цэргийн Бодол” дууны хүндэтгэлийн тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайт болон 19001950 утсаар үнэгүй хүргүүлэн авах боломжтой бөгөөд тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99139933 дугааруудаар лавлаарай.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.229.123.208]

2018-03-13 22:06:02

ХбаДЦийн 0164 р анги буюу авто батьлонд анх зохиогдсон байх Би 85 онд очиход дуулагдаж байсан даа Сайхан дуу шүү Сонсохоор залуу нас минь бодогддог юм