etoim.mn
photos/DWCA7swX0AElLQd.jpg

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн 1/8 шигшээ тоглолтууд өнгөрсөн шөнө ПСЖ-Реал, Ливерпуль-Порту багуудын тоглолтоор эхэллээ. Эхний тоглолтод нутагтаа 3:1-ээр хожсон Мадридчууд энэ удаа нутагт нь 2:1-ээр хожиж, сүүлийн найман жил дараалан шөвгийн наймд шалгарлаа. 

Энэ тоглолтод “Аваргуудын лиг”-ийн түүхэнд бичигдэх хэд, хэдэн амжилт гарсан. “Реал”-ын Криштиану Роналду улирлын эхний найман тоглолт дараалан, өнгөрсөн жилийн шигшээ тоглолтыг оруулбал есөн тоглолт дараалан гоолдож, 2002-2003 онд Рууд ван Нистелройн тогтоосон дээд амжилттай зэрэгцлээ. Мөн багийн тоглогч С.Рамос 78 дахь минутад шар хуудас авснаар тэмцээний түүхэнд 37 дахь “жавтий”-гаа хүртэж, энэхүү таагүй үзүүлэлтээр дээд амжилт тогтоожээ. Нэр дасгалжуулагч А.Фергюсон, Англи, Францын шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм, Д.Дешам нарын алдартнууд энэ тоглолтыг үзэж, дээрх эерэг, сөрөг дээд амжилтын гэрч болцгоожээ.  

Таалагдахгүй байна

3
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх