etoim.mn
photos/Сандра_b.jpg

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Сандра Буллок нууцаар хуримаа хийсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Өдгөө 53 настай Сандра өчигдөр зохион байгуулагдсан 90 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын дараа найз залуугийнхаа хамтаар болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Сандра 2016 оноос өөрөөсөө 10 насаар дүү гэрэл зурагчин Брайн Рандалл гэх залуутай болзох болсон юм.

Энэ үеэр жүжигчин эмэгтэй гартаа хуримын бөгж зүүсэн байжээ. Гэхдээ хуримаа хийсэн гэх мэдээллийг хос батлаагүй ч Сандрагийн дотны найз жүжигчин Николь Кидман “Тэд үнэхээр жаргалтай байгаа” хэмээн ярьжээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх