etoim.mn
photos/Очир.JPG

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин амиа алдсан хэрэг өнгөрөгч оны  наймдугаар сард гарсан.

Гэмт этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн мөррдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд талийгаач охины өмгөөлөгч болон гэр бүлийнхэн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу шүүх хурал өнөөдөр /2018.03.26/ Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Шүүх хурлын үеэр хохирогч М-ын эмээ С.Оюунцэцэг “Хэргийн явц маш удаашралтай байна. Хэрэг үйлдэгч нар болон амь хохирогч нь хэргийн газар байсан гэх мэтчилэн бүх юм тодорхой байхад  эхний мөрдөн байцаалтаар олон нийтэд ташаа мэдээлэл өгч, миний охиныг буруутгах санаатай байх шиг байна. Бидний зүгээс гурав дахь ч этгээд байсан  гэж хардаж байгаа” гэв . 

Шүүх хурлаар зочид буудалд 21 нас хүрээгүй хүнийг нэвтрүүлж, согтууруулах ундаагаар үйлчилж гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэн “Очир” төвийн зочид буудлын эздийг хуулийн дагуу иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[124.158.126.197]

2018-03-07 11:49:39

ter jaahan uudusiin chinee 13han nastai ohind yuniihn buruu baih be.....arhiig bol tsutgasan bhaa