Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c7d8t1bb75m151r1ef41f2311tk1.jpg

Moнголын шайбтай хоккейн өсвөр үеийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт  Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд болж өндөрлөлөө.

Сэлэнгэ, Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймгуудаас нийт таван баг тамирчид оролцож авхаалж самбаагаа сорьжээ. Ингээд Moнголын шайбтай хоккейн өсвөр үеийн бага насны Улсын аваргаар Сэлэнгэ аймгийн Бугант баг шалгарч удаах байранд Шарын голын “Золбоот тамирчид” баг, Эрдэнэтийн “Хангарьд” баг тус тус шалгарчээ. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Шарын голын “Золбоот тамирчид” багийн Б.Ишхишиг, шилдэг хамгаалагчаар Эрдэнэтийн “Хангарьд” багийн Б.Билгүүн, шилдэг хаалгачаар Шарын голын “Золбоот тамирчид” багийн хаалгач Н.Дэлгэрмөрөн, шилдэгийн шилдэг тамирчнаар Сэлэнгэ Бугантын Э.Амартөр нар шалгарсан байна

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

naraa

[49.0.157.11]

2018-03-02 09:37:49

huuheduud bundag bna amjilt

nasaa

[49.0.157.11]

2018-03-02 09:35:27

zaluu huuheduud bundag bna snuu ta nar cnadna aa