etoim.mn
photos/p1c7dqkrcb1sf6lm7n311igen7t3.jpg

 2020 онд Японы нийслэл Токио хотод болох зуны олимп болон паралимпийн бэлэг тэмдгүүдийг санал хураалт явуулан сонгожээ. Санал хураалтын дүнг шууд эфирээр зарласан байна. Олимпийн бэлэг тэмдгээр сонгогдсон амьтдын нэрийг зун өгөх аж. Хөх цагаан хээтэй амьтан 2020 онд болох зуны олимпийн бэлэг тэмдэг нь болсон бөгөөд уг бэлэг тэмдэгт хуучин болон шинийг хослуулах, хуучнаа давтах болон хүндэтгэхийн сацуу шинийг эрэлхийлэх шинж чанаруудыг агуулжээ.    Түүнчлэн цагаан ягаан хээтэй, нөмрөгтэй амьтан бас нэгэн бэлэг тэмдэг нь болж байгаа бөгөөд тус амьтны толгойг “сакура” цэцгийн дэлбээгээр чимэглэсэн байдлаар дүрсэлжээ. Уг амьтныг ер бусын авъяас чадвартай мэт харагдуулахын тулд ийнхүү чимэглэсэн байна.   Олимпийн тоглолтыг зохион байгуулах хороо өнгөрсөн оны 12 дугаар сард ирэх олимпийн наадмын бэлгэ тэмдэг болгоход зохих 3 хос бэлгэ тэмдгийг сонгож Японы бүх дунд сургуулийн хүүхдүүдээр сонгуулахаар авч явсан байна. Санал хураалтад оролцсон бага ангиудын 50 гаруй хувь буюу 109 мянга гаруй нь уг хос амьтдыг сонгосон байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[122.201.22.163]

2018-03-01 10:03:25

нүдэнд дулаан биш, хайр татахааргүй энэ одоо юу вэ, ямар амьтан бэ, энэ япончуудын стил мөндөө тэнэг гажигтай юмнууд