etoim.mn
photos/p1c7d97al91s5ui7b54f156d3g53.jpg

Уур амьсгалын олон жилийн дунджаас үзэхэд гуравдугаар сард агаарын температур 5-10 градус хүйтэн байдаг бол энэ жил Ногооннуур сум, Цагааннуур тосгоны нутгаар уур амьсгалын дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөв ажиглагджээ. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр бага зэрэг хүйтэрч, агаарын хэм шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байх аж. Гуравдугаар арав хоногийн эхний хагаст нийт нутгаар дулаарч, шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, харин өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх ба нэгдүгээр арав хоногийн эхээр зарим газраар бага зэргийн цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

ха

[207.244.86.193]

2018-03-01 07:47:36

бай-өлке улсын цаг агаарын мэдээ юу?