Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1506480808_3d64e2d82d2cb40c8904b2902282f862-1.jpg

Хууль бусаар их хэмжээний орлого олсон нь шүүхээр тогтоогдсон дөрвөн албан тушаалтны орлогыг хураах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар АТГ-аас мэдээлсэн.

Тухайлбал, Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай 4 өрөө орон сууцыг нийт 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авч, хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шүүхээс гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 2015 оны эрүүгийн хуулиар эд хөрөнгө хураах ял байхгүй болсон учир шүүх түүний хууль бусаар олсон хөрөнгийг хураалгүй үлдээсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө нь өөрт нь үлдэх нөхцөл бүрдсэн байна.

 АТГ-ын зүгээс Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсын орлогод авч нийтийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 4 ЭТГЭЭДЭЭС ХУУЛЬ БУСААР ОЛСОН ХӨРӨНГИЙГ ХУРААХ АСУУДЛААР ШҮҮХЭД ХАНДАХ ХҮСЭЛТИЙГ ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭЭД БАЙГАА АЖ.  Ингэснээр гэмт этгээдийн гэм бурууг шүүхээр тогтоосон ч хууль бус хөрөнгийг нь хураахын тулд дахин шүүхээр тогтоолгох эрх зүйн орчин бүрдээд байна. Товчхондоо авлигын гэмт хэрэгт холбогдсон нийтийн эрх ашгийг хөндсөн этгээдэд хариуцлага тооцохын тулд нэмэлт ажил хийхээр болжээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.229.121.229]

2018-02-27 13:31:15

зочин

[103.229.121.229]

2018-02-27 13:31:15

Одоо энэ том бүлэглэлүүд улсын олон сая доллараар хохироож байгаа хүмүүсийг мэдсэнч мэдээгүй юм шиг яваад байдагийгаа тайлбарлаа ч.

Зочин

[64.119.20.170]

2018-02-27 10:33:28

ATGazar tom tulnuudiig agnah chadalgui joohon jaraahaig l oroldhiimdaa elbegdorj terguutnee shalgachij boldguimuu

Зочин.

[66.181.160.120]

2018-02-27 10:24:10

Чадах уу.