etoim.mn
photos/p1c77t0u7q1bsp3ksson9o017oa3.jpg

Аймгийн Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоо, "Каусар" ХХК хамтран аймгийн цолтой бөхчүүдийн халз барилдааныг өнгөрсөн бямба гарагт амжилттай зохион явууллаа. Анх удаагаа зохион байгуулсан багийн бооцоот халз барилдаанд аймгийн заан М.Аманбек, С.Бат-Үүлээр магнайлуулсан аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, аймгийн начин Т.Мөнгөнхүү, Ш.Сапар, Ө.Жанболат, М.Өзгерис, М.Жанарбек, Х.Олжас нарын шилдэг арван бөх хүч үзэн зодоглосон юм. Барилдаанд багийн дүнгээр Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл ахлагчтай "Таван богдын бүргэдүүд" дэвжээний баг тэргүүллээ. Мөн хувийн амжилтаараа нэгдүгээр байрт Цэнгэл сумын харьяат, "Зост лагерь", "Ахсу" рашааны бөх, аймгийн заан М.Аманбек, хоёрдугаар байрт Алтай сумын харьяат, аймгийн заан С.Бат-Үүл, гуравдугаар байрт Алтанцөгц сумын харьяат, аймгийн начин М.Өзгерис нар тус тус шалгарав. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.161.94]

2018-02-26 22:26:09

Түрүүлсэн бөхөд Улсын начин цолны мөнгө 300 саяыг нь өгчихгүй нутгийн зөвлөл нь

Зочин

[202.131.248.70, 165.225.96.75]

2018-02-26 15:35:03

TURUULSEN BUKHUD ULSIIN TSOL DEER NI 1 JILIIN HEREGLEH DOPING GARDUULLAA GEJ UU...

Зочин

[202.9.42.243]

2018-02-26 14:36:25

Сайн байна.