etoim.mn
photos/p1c72rvl9ic75gj51p6h1nvkk305.jpg

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадамд оролцож буй Оросын олимпийн тамирчдаас дахин нэг тамирчин сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Оросын бобслейчин Надежда Сергеева сэргээшийн төрөлд хамаарах хориотой бодис хэрэглэсэн нь өнгөрсөн долоо хоногийн ням гарагт авсан шинжилгээгээр тогтоогдсон байна. Оросын Бобслейн холбооноос гаргасан мэдэгдэлд “Надежда Сергеева хоолойны ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвслийн эм уусан нь сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарахад хүргэсэн байна. Энэ эмийг манай Олимпийн багийн эмч түүнд бичиж өгөөгүй” гэжээ. Н.Сергеева “Пёнчан-2018”-ын хоёр хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн бобслейн төрөлд 12 дугаар байрт орсон аж. Түүнээс өмнө Оросын кёрлингчин Александр Крушельницкий сэргээшийн шинжилгээнд бүдэрснээр Пёнчаны олимпийн кёрлингийн холимог хосын төрөлд хүртсэн хүрэл медаль хураалгасан билээ. Дөрвөн жилийн өмнө болсон Сочигийн олимпийн үеэр “зохион байгуулалттайгаар” сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэх шалтгаанаар Оросын тамирчдыг Пёнчаны олимпод улсаа төлөөлж оролцохыг Олон улсын олимпийн хороо хориглосон билээ. Гэхдээ Оросын 168 тамирчин энэ олимпод “Оросын олимпийн тамирчид” нэрийн дор оролцож байгаа юм.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[66.181.187.235]

2018-02-25 00:37:10

оросуудад сэргээш өгөх асуудлыг АНУ л зохион байгуулж бгаа АНУ хор найруулах мастер юм шүү дээ манай хэдэн улс төрчдийг дотроос нь алалцуулж бгааг хар АНУ-ын гар хөл болсон Элбгдорж, Баярцогт, Сайхан билэг гээд л

Зочин

[92.249.233.206]

2018-02-24 20:33:05

сэргээш хэрэглэхгүй байж болдоггүй юм байхдаа

Зочин

[103.229.120.88]

2018-02-24 19:52:53

Амeрикт бууж өгөөд байх юм ичээчээ !!!! Та нарыг Орос аврана .

эр

[202.21.106.157]

2018-02-24 15:51:12

энэ олимп ч сүүлдээ улс төрийн тоглоомны нэг хэсэг боллоо шүү