etoim.mn
photos/59.jpg

Өвөрхангай аймагт нярай хүүхдийн цогцос олдсон талаарх мэдээлэл гарсан билээ. Эл асуудлаар  Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр мэдээлэл өглөө.

Тэрбээр "2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт иргэнээс манай хашаанд нярай хүүхдийн цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга удирдлагууд болон алба хаагчид хэргийн газарт үзлэг хийж, хэргийн газрыг хамгаалалтад авч ажилласан. Нярайн цогцос нь эрэгтэй 53 сантиметр урттай 3.400 гр жинтэй байсан. Тус цагдаагийн газрын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Өвөрхангай аймаг болон Арвайхээр суманд хүүхдээ хаясан ээжийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, эрлийн ажиллагаа явагдаж байна. Цагдаагийн байгууллагаас нярайн эхийг эрэн сурвалжилж эрүүгийн хуулийн 10.4 “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөн нярайн эхийн талаарх үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг таван сая хүртэлх мөнгөн дүнгээр урамшуулж, өндөр нууцлалын дор мэдээллийг худалдан авна. Жич 99230163, 88029904 дугаарын утсаар мэдээлэл авч байгаа. ” гэсэн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх