etoim.mn
photos/1473902304_showimage41329975201410020148169573407201410020826.jpg

Төр нийгмийн зүтгэлтэн, Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийг илрүүлэн, гэмт этгээдүүдэд гурван шатны шүүхээс ял оноогоод буй. Гэвч захиалагчийг олоогүй байж, хэрэгтнүүдийг нь яллалаа хэмээн иргэд ихээхэн шүүмжилж байгаа юм. Мөн С.Зориг агсны хэргийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар томилогдонгуутаа илрүүлсэн хэмээн мэдэгдсэн. Үүнийг ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын үр дүн гэж мэдээлсэн юм. 

Тэгвэл үүнийг Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат үгүйсгэлээ. Тэрбээр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Ажлын хэсгийнхэн энэ хэрэгт олон жил, сарын турш цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, байдгаараа хичээсэн. Асар олон хүний хүч хөдөлмөр итгэл үнэмшил зүтгэл орсон. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа ажлын хэсэгт төрөөс анхаарал хандуулж, хэргийг шалгахад шаардлагатай хөрөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн. Хэргийг шалгаж байгаа мөрдөгчид хөдөө томилолтоор явж, шаардлагатай хүнээс тайлбар авах гэхээр зардал мөнгө, унаа тэрэгний асуудал хүнд байсаар ирсэн. Харин хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн болохоор хөдөө орон нутаг төдийгүй гадаадын улс орон руу шинжилгээ явуулсан. Сэжигтэй хүмүүсээс гадаадад очиж тайлбар мэдүүлэг авсан гээд олон ажиллагаа хийгдсэн. 1998 оноос өгөгдсөн мэдээлэл болгоны араас явж шалгасан. 65 хавтаст хэргийг ямар зүйлээр дүүргэсэн байх вэ. Энэ болгоныг нарийвчилж шалгасан. Сэжиг бүхий нэг хүний мэдээлэл нотлогдсон. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж, баримт болгон нь нотлогдсоор хэргийн гүйцэтгэгчдийн үйлдсэн хэрэг илэрсэн. Эдгээр улстөрчийн ярьж байснаас хэсэгхэн хугацааны өмнө өөр нэг төрийн өндөр албан тушаалтны шийдвэрээр ил болгосон юмыг дахин шинээр ил болгож байгаа ч юм шиг ойлгомжгүй үйл явдал өрнөсөн. Гэвч аль ч үед нь яаж ч болохгүй төрийн нууцтай холбоотой, төр цаашдаа хүч чадалтай, тусгаар тогтнолоо хамгаалж ажиллах зүйлээ авч үлдэхийн тулд нууцлахаас өөр аргагүй байдаг тэр хэсэг дахиад л нууцын зэрэглэлд үлдсэн. Үүгээр дамжуулж юу хэлэх гэсэн юм бэ гэхээр энэ хэргийн талаар ярьж байгаа хүмүүс өөр өөрийн өнцгөөс асуудлыг тайлбарлаж яриад байна" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[139.5.217.144]

2018-02-22 10:19:11

Нямдорж 20 жил Зоригийн аллагын хэргийг дарж шоу хийж байгаа.анх хэнийг ХЗ сайд байхад хэрэг гарлаа? Тэр сайд хэдэн удаа хэдэн жил ХЗ сайд хийж байгаа бил ээ?