etoim.mn
photos/p1c6p0ofho4u71q2a57fckva811.jpg

 БНХАУ-ын дарга Ши Жиньпиний тусгай төлөөлөгч Лю Яндон энэ сарын 25-нд болох өвлийн олимпийн XXIII наадмын хаалтын ёслолд оролцоно гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав.    Хятад улсын Шадар сайд Лю нь өвлийн олимпийг зохион байгуулж буй БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар олимпийн хаалтын ёслолд оролцох гэж байгаа аж.   Энэ сарын 9-нд БНСУ-ын Пёнчан хотноо эхэлсэн өвлийн олимпийн XXIII наадамд 92 улс орны 2920 гаруй тамирчин 102 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх