Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c6ac4qs41p3oio14e0lh71mee5.jpg

 Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Үндэсний бөхийн холбоо хамтран арван долдугаар жарны "Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн Спорт цогцолборт өнөөдөр зохион байгууллаа. Барилдаанд 64 бөх хүч үзэн зодоглосноос Булган сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн харцага Б.Төмөрбаатар зургаа даван түрүүллээ. Мөн Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэж, Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл, Цэнгэл сумын харьяат аймгийн начин Ш.Сапар нар шөвгөрсөн байна.   

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[103.9.90.50]

2018-02-15 13:29:53

ТИЙМ БАЙНА. ЭНЭ МЭДЭЭГ ОЙЛГОМЖТОЙ БИЧЖЭЭ. ТАНАЙ САЙТЫН САР ШИНИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН АРСЛАН С.ЕРӨӨЛТ ТҮРҮҮЛЛЭЭ ГЭСЭН МЭДЭЭ ЁСТОЙ ГАЙШРУУЛСАН ШҮҮ. БҮГДЭЭРЭЭ САЙХАН БИТҮҮРЧ, САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Инжинаш

[66.181.187.77]

2018-02-15 13:08:50

Энэ бол зев найруулагатай мэдээ байна. Ганц буруу юм нь битууний барилдаан шуу, шиний нэгэн гараагуй байна. Гэхдээ баяр хургэе