etoim.mn
photos/p1c69huiq0prn11uc4bj1k6tmum3.jpg

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын сноубордын хафпайп төрөлд Америкийн тамирчин Шон Уайт түрүүллээ. Өдгөө 31 настай тамирчин залуу 97,75 оноогоор алтан медалийн болзлыг хангаж чадсан байна.   Энэ төрөлд Японы 19 настай тамирчин Аюму Хирано 95,25 оноогоор хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Ийнхүү тэрбээр хоёр олимп дараалан мөнгөн медаль хүртэж байгаа юм. Харин гуравдугаар байрыг Австралийн тамирчин Скотти Жеймс эзэлж, 92 оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Америкийн баг тамирчид сноубордын төрлөөс 4 алтан медаль хүртсэн бол Пёнчаны олимпийн наадмаас нийтдээ 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль аваад байгаа аж.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх