Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c67rpkn510ng14jq1s1o1c951r6t3.jpg

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын ордонд XVII жарны “Тийн унжлагат хэмээх “шороон Нохой жил”-ийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болж, “Таван хан”-аар овоглосон Сэлэнгэ нутгийн хүчит бөхчүүд хүрэлцэн ирж барилдан үзэгч олноо баясгалаа.

Үзэж байгаа хүндээ урамтай, барилдаж байгаа бөхчүүддээ ч бахдалтай хүчит 32 бөх уран мэхээ уралдуулсан барилдаанд Монгол Улсын харцага Б.Одгэрэл түрүүлж, Монгол Улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэн, Монгол Улсын начин Б.Дэлгэрсайхан, аймгийн арслан Б.Уугандаваа нар шөвгөрлөө.

Энэхүү барилдааныг Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр үзэж сонирхон бөх сонирхогчдоо баярлуулав.

Барилдааны үеэр Сэлэнгэ нутгийн ахмад бөхчүүд, ахмад харваачид, ахмад уяачдад аймгийн Засаг даргаас гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлсэн.

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[202.179.31.69]

2018-02-14 15:36:21

Хөлдүү бөхийг хараад баярладаг хүн бас байнаа

Зочин

[103.26.195.171]

2018-02-14 15:07:24

Uzej bgaa Erhembayariig harj uzegch olon bayarlaad buh uzehee martav geed bicheech.