Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c66gmce7145rn3v1su1magjhj3.jpg

Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын биатлоны цуваа гараатай уралдаанд Францын тамирчин Мартен Фуркад түрүүллээ. Энэ төрөлд Шведийн тамирчин Себастьян Самуэльссон хоёрдугаар байр эзэлсэн бол Германы тамирчин Бенедикт Долль гуравдугаар байрт оржээ.   Дэлхийн 6 удаагийн цомын эзэн, энэ улирлын аварга М.Фуркад ийнхүү 3 дахь удаагаа олимпийн аварга болж байна. Тэрбээр дэлхийн аваргын алтан медалийг 11 удаа хүртэж байсан юм. Харин С.Самуэльссон, Б.Долль нарын хувьд олимпоос анх удаа медаль хүртэж байна. Германы тамирчин Б.Долль өмнө нь дэлхийн аварга болж байсан юм. Маргааш биатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаан болох аж. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.9.42.216]

2018-02-13 14:55:01

Сэтгүүлч нэртэй мануухай минь !!! Энэ чинь цуваа гараатай уралдаан биш, хөөх уралдаан. Эхний гараа нь цуваа гараатай, энэ удаагийнх нь эхний гарааны дүнгээр хөөх уралдаан байдаг юм. Жоохон юм уншиж судалгаатай мэдээлэл оруул. Зүгээр л мэдээ оруулах нүх бөглөх гээд л үзчих юмаа. Ямар ч хамаагүй мэдээ оруулахаар мөнгө өгдөг юмуу?