Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/a73cd1ae737956a67efc8071717b567c_1200.jpg

Кливленд Кавальерс баг өнөөдөр Бостон Селтикс талбайд зочилж 121-99 харьцаагаар хожил байгуулжээ. Кавальерс багт солилцоогоор ирсэн шинэ тоглогчид өнөөдрийн тоглолтод гайхалтай байсан бөгөөд тэд 49 /Кларксон 17, Хүүд 15, Хилл 12, Нэнс 5 оноо/-г нийлээд авчээ. Хоёр баг энэ улиралд хийх тоглолт дуусч байгаа бөгөөд хоёрт нь Кавальерс хожил нэгд нь хожигджээ.

Тус тоглолтод Леброн Жеймс 24 оноо, 8 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ЖР Смит 15 оноог авч тусалжээ. Харин эсрэг багаас Тэрри Роззер 21 оноо, 9 самбар, 5 дамжуулалт гүйцэтгэсэн бол Кари Ирвинг 18 оноо, Маркиф Моррис 17 оноог авчээ.

 

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх