Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c648tb5c1co21ko5k37eh31sr93.jpeg

АНУ-ын 17 настай тамирчин Редмонд Жерард нь 21 дүгээр зуунд төрсөн тамирчдын дотроос анхны олимпийн аварга боллоо гэж Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ мэдэгджээ.

“Р.Жерард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн слоупстайл буюу сноубордоор уруудан гулгахдаа үсрэлттэй үзүүлбэр гүйцэтгэх төрөлд алтан медаль хүртсэн байна. Р.Жерард нь 2000 оны 6 дугаар 29-нд төрсөн” хэмээн ОУОХ мэдээнд тэмдэглэсэн байна. Р.Жерард 87,16 оноогоор тэргүүн байранд орсноор Олимпийн тоглолтод ялалт байгуулсан сноубордын төрлийн хамгийн залуу тамирчин болсон байна. Өмнө нь сноубордын төрлөөр олимпийн аварга болсон хамгийн залуу тамирчнаар АНУ-ын тамирчин Сейж Коценбург тодорч байжээ. Тэрбээр аварга болох үедээ 18 настай байжээ.  

Таалагдахгүй байна

4
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.242.243.9]

2018-02-13 10:08:26

Мундаг хүү байна даа.