etoim.mn
photos/erdenet mining orkhon.jpg

Шүүхээс Засгийн газрын шийдвэрийг түдгэлзүүлжээ

Засгийн газар үнэнд гүйцэгдэж, шүүх засаглалын өмнө бүдэрлээ. Хувийн хэвшлээ буланд шахаж, бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь богтолсон төрийн үйлдэл шударга бус гэдэг нь удаа дараа ил болж, үүнийг илчилсэн баримт улам зузаарсаар байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтыг тойрсон Засгийн газрын мэдэгдэл, үйлдэл нь шүүхийн өмнө мухардалд оржээ. Эрдэнэтийг 100 хувь төрд авах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн “Монгол зэс” корпорациас гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж “Монгол зэс”-ийн нэхэмжлэлийг хангалаа.

Мөн ОХУ-аас Эрдэнэтийн хувьцааг авахад “Монгол зэс”-ийнхэн төрийн мөнгө ашиглаагүй гэдэг нь шүүх хурлын явцад нотлогдож эхэллээ. Тодруулбал, жил дамнан яригдсан Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэж “Монгол зэс”-ийг буруутгаж байсан нь ор үндэсгүй худал болох нь баримтаар нотлогдсон юм. “Монгол зэс” нь удаа дараа Монголбанк, Хөгжлийн банкнаас зээл авч байгаагүй гэж мэдэгдэж байсан ч төрийн байгууллагууд лавлагаа, тодорхойлолтыг санаатайгаар огт гаргаж өгдөггүй байв. Гэвч энэ удаагийн Засгийн газрын шийдвэрт суутган тооцох тухай асуудал орсон нь шүүхээс зарим нэгэн нэмэлт, нотлох баримт цуглуулах шаардлага гаргасан байна.

Эрдэнэтийг 100 хувь төрд авах Засгийн газрын шийдвэр дахин шүүх дээр уналаа

Тодруулбал, удтал дуугуй явсан Хөгжлийн банк болон Монголбанк шүүхийн шаардсанаар “Монгол зэс” корпораци дээрх хоёр байгууллагаас ямар ч зээл авч байгаагүй тухай албан ёсны мэдэгдлийг шүүхэд гаргаж өглөө. Энэ нь санхүүгийн шинжээчид болон зарим хүний хувьд шүүхийн шийдвэрээсээ илүү сонирхолтой бөгөөд анхаарал татсан мэдээлэл юм.

Яагаад гэвэл, “Монгол зэс” компани нь Эрдэнэтийн 49 хувийг Монголбанк, Хөгжлийн банкны мөнгөөр, энэ хоёр банкны зээлээр авсан гэх хардлага, таамаг байдаг ч энэ талаар дээрх хоёр банк өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар өгөөгүй явсан юм. Засгийн газар шинээр бүрдэхэд “Эрдэнэт”-ийн асуудлыг эхний 100 хоногт багтаан шийднэ гэж “шахаачин”-аараа алдартай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж омог бардам мэдэгдэж байлаа. Тэр амлалтдаа ч хүрсэн. Гэвч ашиг сонирхолдоо хөтлөгдсөн түүний хууль бус үйлдэл Засгийн газрыг хөлдөө чирж байгаа нь ийн ил болсоор.

“Монгол зэс” корпорацийг шүүхэд хандаж байх хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Эрдэнэт үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийг сольж, бүр ногдол ашиг зарлаж, гүйлгээг хийлгүүлэн авсан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогджээ. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон шинэ Төлөөлөн удирдах зөвлөл нь тус үйлдвэрийн орон тоог нэмэх, захирлуудын тоог өсгөх бүтцийн өөрчлөлт хийх зэргээр чоно борооноор гэгчийн адил аашилж байна.

Тэрчлэн 2018 оны худалдан авах төлөвлөгөө, ТУЗ- ийн гишүүдийн урамшуулал, ерөнхий захирлын гэрээний дүгнэлт, тендерийн жагсаалтыг батлахаар яаравчилж буй энэ мөчид шүүхээс Засгийн газрын долдугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет компаниудын дүрэм баталсан болон ТУЗ томилсон тогтоолуудыг түдгэлзүүлэв.

Ингэснээр хууль зөрчин байж бий болсон ТУЗ дахин хууль зөрчиж, тус үйлдвэрт алдагдал учруулахаас сэрэмжлэн шүүх байгууллага шийдвэрээрээ хаалт тавилаа. Үүнийг Засгийн газар хүлээж авахаас шүүх засаглал, шударга төрийн нүүр царай харагдана. Захиргааны хуульд акт түдгэлзүүлэх хурлыг долоо хоногийн дотор хийхээр заасан байдаг атал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хурлыг хойшлуулахаар удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан юм.

Засгийн газраас ингэж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах хүсэлт гаргаж байгаа нь төрөөс 100 хувь шинээр томилогдсон ТУЗ нь цаг хожиж, томоохон үнийн дүнтэй тендерийн шахаа шийдэх, мөн ТУЗ-ийн гишүүдийн урамшуулал, 2018 онд зарлах тендерийн жагсаалтыг батлах зорилготой байж болзошгүй гэх хардлага төрүүлж байгааг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр хэлж байсан юм.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй төрийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд өөрсдийн цалин хангамж, урамшууллын хэмжээг батлах, захирлуудын тоог өсгөх, томоохон дүнтэй худалдан авалтын жагсаалтыг хэлэлцэх зэргээр “Монгол зэс”-ийн төлөөлөл байхгүй сар гаруйн хугацаанд ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн бололтой.

Хяналтгүй болчихсон тул ийн бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахаар улайрсан нь эхнээсээ батлагдаж байна. Ийнхүү Засгийн газрын тогтоолыг шүүхээс түдгэлзүүлснээр 2018 он гарсны дараа төрөөс 100 хувь шинээр томилогдсон ТУЗ цаашид хуралдах, асуудал шийдвэрлэх эрх зүйн чадамжгүй болсон гэсэн үг юм.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Таалагдахгүй байна

5
4

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

бсүх

[103.212.116.97]

2018-02-13 21:48:32

Засгийн газрын мэдээ гээд бичих дээр нь бид тэгж ойлгох юм байна л даа.Женко Элбэгдорж Хурц нар манийгаа маанаг гэж бодоод басаад л байх юм. Хар массын толгойг Хятадын танкаар айлгаж байгаад сонгогдсоноо андуураад байна. Хувийн өмчийг төр хурааж авлаа гэнээ. Төр гэдэг чинь Та нөхдийн аягүй хайртай ард түмэн чинь юмаа. Тэгэхээр ард түмний өмчинд гар дүрээд байгаа Та гурвыг юу гэж хэлэх вэ? Луйварчид гэвэл хатуудаад байна уу.хулгайчид гэхээр хайшаа ч юм сайхан дээрэмчид гэвэл тохирох уу

зочин

[183.177.98.238]

2018-02-13 10:12:18

Монгол зэс хувийн компани аятайхан байгаарай. Нэг өдөр танай компанийг шатаагаад үнсэн товрог болгоно шүү? Ард түмэн ингэж дургүйцэж байна гээд мөнгөө буцааж авасан чинь өлзийтэй шүү? Их хуцвал мөнгө буцааж өгч чадахгүй шүү?

ЗОЧИН

[183.177.98.238]

2018-02-13 10:09:38

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ 10,0 ИХ НАЯДААР ЗАРНА. ЧАДАЛТАЙ ААВИЙН ХҮҮ БАЙВАЛ АВ Л ДА ГЭЭД ДАХИН ХУВЬЧЛАЛ ЯВУУЛЯА . Монгол зэс корпорац мөнгөө буцааж аваад зайлахгүй бол ард түмэн дүүжлэнэ шүү?

зочин

[183.177.98.238]

2018-02-13 10:06:43

Монгол улсын төрийн өмч тул Эрдэнэтийн 49 хувийг зарахгүй гээд төлсөн мөнгийг нь буцааж өгөөд Эрдэнэтээ буцааж аваад салмаар байна.Тэгээд ард түмэндээ 100 хувь хувьцаа болгож тараавал яасан юм вэ?Ерөөсөө энэ зөв санал шүү? АРД ТҮМЭН МИНЬ ҮҮНИЙ ТӨЛӨӨ БОСОЖ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

зочин

[183.177.98.238]

2018-02-13 10:01:54

Төрийн өмчийг Их хурал, Засгийн газраас зөвшөөрөл аваагүй, хувьчлах тухай Засгийн газрын шийдвэр гэраагүй байхад дураараа ОХУ-с худалдан авсан бйна. Иймд төр өмчөө мэднэ.Ингээд Их хурал,Засгийн газар Нээлттэй хувьчлах дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргана. Дуудлагын анхны үнэ 10,0 их наяд төгрөг. Одоо албан ёсны 49 хувийг борлуулах шийдвэр гаргаж байна. Дуудлага худалдаа нэг л удаа явагдана. Ялагч тодроогүй бол хувьчлах шийдвэрээ Засгийн газар цуцална.

иргэн

[202.21.114.226]

2018-02-13 09:16:06

400сая бол ард түмнээс хулгайлсан мөнгө,худалдаж авсан процесс нь луйвар шүү дээ уих-аар оруулаагүй шүүх энэ процессийн яах гэж байнаа,шүүх ч гэж дээ луйварчдийн карманий хүүхэлдэйнүүд

иргэн

[202.179.24.104]

2018-02-12 22:40:32

ЯАХААРАА ҮНДСЭН ХУУЛИАР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ХУВИЙН ХЭВШИЛ АВАХВЭ ЭНЭ ЁСТОЙ БУРУУ ШҮҮ,ХЭДЭН БАЯЧУУД АВААД АРД ТҮМЭН ЯАХ ВЭ,МОНГОЛЫН ШҮҮХ ЯМАРЧ ШИЙДВЭР ГАРГАСАНЧ ТЭР НЬ БУРУУ, ЯАГААД ГЭВЭЛ ШҮҮХ ГУУЛЬ БОЛСОН ӨНӨӨГИЙН ШҮҮХ ХЭРЭГГҮЙ МОНГОЛД ШҮҮХ БАЙХГҮЙ ГЭЖ ҮЗЭХ ЁСТОЙ.

Зочин

[150.129.143.38]

2018-02-12 21:42:41

Эх сурвалж засгын газрын мэдээ гэнэ үү. Энэ чинь одоо луйварчдын сонин юм уу тэгээд.Яагаад засгийн газрын эсрэг мэдээлэл гаргааад байгаа билээ. Нэг бол нэрээ өөрчлөөд Луйварчдын мэдээ гэдэг нэртэй болвол яасан юм бэ???

Zochin

[202.9.41.184]

2018-02-12 21:05:57

Эрдэнэтийг луйвардаж авсан мөнгө бол Монгол улсын байгалийн баялагийг зарж идэж байгаа олигархиудын офшортоо хураасан мөнгө.Өөрөөр тэд нарт хэн ч 400 сая доллар гаргаад өгөх ч үгүй.Элбэгдорж Сайханбилэг болон ХХБ нь нөхдүүдийг сайн шалгах хэрэгтэй.Хуурамч материалаар нотолгоо бүрдүүлж шүүхийхэнтэй хуйвалдсан ч байж магадгүй.

mnbv

[193.80.89.179]

2018-02-12 20:52:07

shuugch nariig baritsaaljee ,hahiuldsan baina

Зочин

[202.179.11.10]

2018-02-12 18:50:49

Тэгээд хэний мөнгөөр авсан юм бол Нэг сая төгрөгний дүрмийн сантай компани хэнээс тэр их мөнгийг олсон юм бол

Зочин

[202.21.108.155]

2018-02-12 18:20:06

хаанаас тийм их мөнгө олсон бэ.Улсынх төсвийнх биш бол Хадгаламж,аж ахуйн нэгжийн хөрөнгө байх уу.ЭБА хүзүү богино болохоос хуруу урт бололтой.

Зочин

[202.72.240.5]

2018-02-12 17:44:27

тэгээд мөнгөө хаанаас оруулсанг шалгаад эрүүгийн хэрэг үүсгүүлээч дээ

шүүх

[183.177.100.210]

2018-02-12 15:52:46

1 их наяд төгрөгийг 1 саяын дүрмийн сантай о тайлантай 27 той залуу хаанаас гаргах вэ дээ. энэ Пүрэвтүвшин гэдэг бацаан нөгөө томчуудын хэргийг хүлээгээд бүх араа даалгадаг эрүүгийн хулгайч байх аа даа

зочин

[202.5.196.34]

2018-02-12 15:12:42

төрийн мөнгөөр аваагүй юм бол оффшорын мөнгөөр л авсан байлгүй дээ. бүр дахин сайн шалга. тэгээд оффшорын мөнгөөр авсан бол оффшорчдыг яаж шийтгэж болохыг нэг харуулаад өгдөө.

Zochin

[59.153.115.168]

2018-02-12 14:52:59

Mongold shuuh unen zuw ajilladag l yum bn.