etoim.mn
photos/p1c611c8jn1ut11pf51f7tcjp2973.jpeg

Францын нийслэлд бямба гарагт буюу хоёрдугаар сарын 10-нд эхэлсэн “Парисын Их дуулга” тэмцээнээс манай хоёр жүдоч хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Дэлхийн аварга М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медалийн болов. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч зодоглож байна. Бразил, Канад, Гүрж, Герман, Их Британи, Монгол, Нидерланд, АНУ зэрэг орнууд 10-аас дээш жүдочид илгээжээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг, хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, 100, +100, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх