Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c5ku3peh1oau18ka1fa81ih1cu3.jpg

2018 оны өвлийн олимпийн тоглолт болох Пёнчан хотын олимпийн бүсэд 36 хүн норовирус гэдэсний халдварт өвчнөөр өвчилсөн талаар “Koreaboo” цахим хуудас мэдээлжээ.   Тус цахим хуудасны мэдээлснээр, Пёнчаны олимпийн наадмын үеэр ажиллах аюулгүй байдлын албаны хэд хэдэн ажилтан гэдэс нь өвдсөний улмаас сүүлийн дөрвөн хоногт эмчид хандах нь ихсээд байгаа аж. Үүнээс нийт 36 хүнийг норовирусын халдвартай гэж оношилсон байна. Ажилтнуудын ингэж олноороо бие нь тавгүйрхэх болсон гол шалтгаан нь ундны уснаас илэрсэн вирус болоод байгаа аж.   Пёнчаны өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-нд болно. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх