etoim.mn
photos/779c022fa512a370great.jpg

Испанийн аварга шалгаруулах тэмцээний 22-р тойрогт Каталонийн дерби болжээ. “Барселона” баг айлын талбайд зочлон “Эспаньол”-той хайнцсан байна. Тоглолт 1:1-ийн харьцаатайгаар өндөрлөжээ. Талбайн эзэн баг 66 дугаар минутад тэргүүлж эхэлсэн ч 82 дугаар минутад Жерар Пикье багаа ялагдлаас аварсан гэнэ.

Ийнхүү Лионель Мессигээр удирдуулсан “Барса” долоон тоглолт дараалан ялалт байгуулсны эцэст хайнцсанаар улирлыг эхэлснээс хойш 22 тоглолт хожигдоогүй цувралаа үргэлжлүүлсэн байна. 2009 онд тус баг Хосеп Гуардиолагийн удирдлага дор 21 тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй билээ.

Хамгийн сүүлд “Барса” Ла лигт өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ялагдаж байсан юм. Өдгөө тус баг Примерад 58 оноотойгоор тэргүүлж байгаа аж. Ард нь яваа Мадридын “Атлетико” баг тэднээс 12 оноо дутуу яваа юм.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх