etoim.mn
photos/p1c5i15sdnho9effjfd1hht1qe71.jpg

“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд оролцох хоёр Солонгосын мөсөн хоккейн эмэгтэйчүүдийн хамтарсан багийн тоглолтуудын тасалбар эрэлт ихтэй байна гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. Өнгөрсөн сарын эцсийн байдлаар, Пёнчаны олимпийн нийт тасалбарын 25 хувь нь борлуулагдаагүй байсан аж. Харин энэ сар гарснаас хойш тасалбарын борлуулалт эрс нэмэгдсэн байна. Ялангуяа, хоёр Солонгосын мөсөн хоккейн хамтарсан багийн урьдчилсан гурван тоглолтын тасалбар бүгд борлуулагдаж дууссан гэнэ. Өмнөд Солонгос нь олимпийн тасалбарыг албан ёсны үнээс нь өндөр үнээр борлуулахыг хуулиар хориглосон хэдий ч 55 ам.долларын үнэтэй тасалбарыг 110 ам.долллароор шаглаж зарсан тохиолдлууд гарчээ. Олимпийн тасалбар шагласан тохиолдолд 4600 хүртэлх ам.долларын торгууль ногдуулж байгаа ажээ. Хуурамч тасалбар гаргаж болзошгүй учир тус улсын холбогдох албаны хүмүүс хяналт шалгалтаа чангатгаж эхэлсэн байна. Өвлийн олимпийн XXIII наадам энэ сарын 9-25-нд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх