etoim.mn
photos/72219325a77c6d91e7ce01.jpg

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 01 дүгээр дүгнэлтийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Тодруулбал, иргэн Н.Түмэнбаярын гаргасан гомдлын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх юм. Өнгөрсөн сарын 31-нд гаргасан уг дүгнэлтэд,

“Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр баталсан Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэснийг зөрчсөн байна” гэсэн байгаа билээ.

Тиймээс уг заалтыг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлээд байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх