etoim.mn
photos/p1c5bgj98kshiao61f8qtke1lh43.jpg

 Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт өнгөрсөн нэг сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолооч саатуулагдан журамлагдсан байна. Эдгээр жолооч нараас 17 иргэн жолоодох  эрхийн үнэмлэхгүй, эрхээ  хасуулсан иргэд байсан бөгөөд  иргэний хэргийн анхан шатны шүүхээр 7-30 хоног баривчлагдан саатуулагдсан байна.

Харин үлдсэн 77 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаанд хасч, мөнгөн торгууль ногдуулжээ. Мөн нэг сарын хугацаанд өнгө үзэмжгүй автомашинаар хөдөлгөөнд оролцсон, хамгаалах бүс зүүгээгүй, жолоо барьж байхдаа утсаар ярьсан зэрэг зөрчил гаргасан 1923 жолоочид 74 сая төгрөгний торгуулийг бэлэн бус мөнгө машин уншуулж торгожээ. Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан нийт жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцож, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад А.Эрдэнэзул анхааруулан сэрэмжлүүллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх