etoim.mn
photos/p1c5asf07tme34kmhbd1r7ln731.jpg

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ цаг үед иргэдийн өмчийн хулгайн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт иргэдийн өмчийн хулгайн гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэн байна. Ялангуяа Улаангом сумын 7 дугаар багт өдрийн цагаар цоожтой айлын гэрт нэвтэрч, эд хөрөнгийг нь хулгайлах явдал удаа дараа гарсан аж.

Иймээс иргэдийг орон гэрээ эзэнгүй орхихгүй байх, эд хөрөнгөө ил задгай хаяхгүй байх зэргээр хулгайн хэргээс сэргийлэхийг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна. “Өнгөрсөн жилүүдэд Сар шинийн баярын өмнө бууз банш, ууцаа хулгайд алдсан тохиолдол гарч байсан. Иймээс аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид гэр хорооллын айл өрхүүдээр явж эд хөрөнгөө хулгайд алдахаас сэргийлэх талаар зөвлөгөө өгч байгаа. Хамгийн гол нь иргэд гэр орон, амбаар савандаа баталгаатай цоож хийж урьдчилан сэргийлмээр байна” хэмээн аймгийн ЦГ-ын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан Н.Оюунболд мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх