Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c5b0uk9mj88mj25a17v58be3.jpg

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас улиран одож буй тахиа жилдээ Улсын наадамд түрүүлэн Арслан цол хүртсэн Ц.Содномдоржийг "Хөвсгөлийн хүндлэл" шагналаар шагнав.

Энэ үеэр Ц.Содномдорж "Барилдах бүрт нь хамтдаа байж түшиж тулж, уухайлан дэмжиж  байдаг  нутгийн зон олондоо талархал илэрхийлээд бэртлийн улмаас наадмаас хойш зодоглоогүй. Харин сар шинийн баярын барилдаанд зодоглоно" гэдгийг хэлж байв. Ц.Содномдорж  улсын их баяр наадамд 9 жил зодоглож байгаа бөгөөд энэ жил 9 дэхь жилдээ 9 даван түрүүлжээ. Хоймор нутгийн уугуул Х.Мөнхбаатар одоогоос 10 жилийн өмнө буюу 2007 онд улсын наадамд түрүүлж арслан цол хүртэж байжээ. Хөвсгөл нутаг нь олон алдартны өлгий нутаг бөгөөд Цагаан-Үүр сумын Уялган голын 3 аваргаараа алдартай нутаг билээ. Нэг голоос төрсөн аваргууд болох Ж.Цэвээнравдан 1951 онд арав давж түрүүлж байсан бол Д.Дамдин 1956 онд ес давж түрүүлсэн, Ч.Бээжин 1970 онд ес давж тустус түрүүлж байсан түүхтэй ажээ.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zochin

[139.5.218.212]

2018-02-05 13:22:54

Er ni naadmaas hoish barildaagui dee .Nogoo todon barildaand oroltson baihaa estoi geed baisan bish bil uu Esvel ondor tsoltond hamaagui yum uu

Зочин

[103.9.90.51]

2018-02-05 12:14:41

Арслан маань хйимортой сайхан бөхдөө. Барилдалгүй яахав. Давалгүй яахав. Түрүү авалгүй яахав. Үзэгчид хүлээж байгаа. Баярлуулалгүй яахав.

Зочин

[66.181.165.91]

2018-02-05 11:45:19

Шинэхэн арслан барилдах хэрэгтэй. Арслан авчихаад зодог тайлах хэмжээний хугацаанд барилдсангүй.

Зочин

[202.179.11.10]

2018-02-05 10:43:41

Нэг голоос 3-н аварга төрнө гэдэг гайхалтай шүү.Аваргуудын буухиа тасрахгүй байх байлгүй дээ. Амжилт хүсье!