Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/content_12417916_954991137910796_828787571177587813_n.jpg

ЗЦА-аас долоо хоног бүр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Замын хөдөлгөөн зохицуулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн 90 гаруй уулзвар, гудамж, замыг ЗЦА-наас хяналтад авч шалгалт хийлээ.

 

Ингэснээр  замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 13,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авчээ.  энэ шалгалатын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцов. 

Зөрчлийн тухай хуулийн дагуу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” зөрчил гаргасан нийт 21 хүнд шүүхээр 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулжээ. 

Өчигдрийн 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг 22-ын товчооны замд 30 орчим насны Б,М нар нь иргэн Б-ын эзэмшлийн "Toyota Duet" маркийн автомашины дөрвөн дугуй, бусад эд ангийг хулгайлж байсныг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун үйлдэл дээр нь таслан зогсоосон байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх