Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c57rjo06191918ghkla0183h1.jpg

 Энэ зуны хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг царцааны нүүдэл дайран “дэлхийн хэмжээний дуулиан шуугиан” дэгдээж болзошгүй гэж Оросын Хөдөө аж ахуйн яамны албаны хүн мэдэгджээ. "Ройтерс" агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн газрын дарга Петр Чекмарев өчигдөр Москва хотод болсон нэгэн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ “Энэ зун дэлхий дахин Орост чуулна. Хөл бөмбөгийн талбай ногоон өнгөтэй. Царцаа ногоон өнгөнд дуртай. Тиймээс хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг царцааны нүүдэл дайрч болзошгүй. Хөл бөмбөгийн талбайнуудыг царцааны нүүдлээс хамгаалах арга замыг бид олох хэрэгтэй байна”гэжээ. 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд болох юм. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[103.10.23.111]

2018-02-02 10:07:49

олон тахиа тэжээдэг гэсэн цуглуулаад авдаг арга байдаг болч бас хэргтэй юм шиг байгаа юм