Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/1456746247_198052_1456848717_noticia_normal.jpg

Аль 2014 онд нэртэй хөлбөмбөгч асан Дэвид Бэкхем өөрийн гэсэн хөлбөмбөгийн багтай болох тухайгаа зарласан билээ. Тэгвэл хэд хоногийн өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Дэвид баяр хөөрөө барьж дийлээгүй гэнэ шүү.

Английн шигшээ багийн ахлагч асан Бэкхем Майами дахь түүний хувийн хөлбөмбөгийн баг одоо албан ёсоор Америкийн лигт тоглох болсон гэдгийг зарлажээ. Дэвид Бэкхемын хувийн хөлбөмбөгийн баг анхны албан ёсны тоглолтоо 2020 онд хийхээр болжээ.

Тус баг хүүхдийн академи байгуулж, 25 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөжээ. Тун саяхан Бэкхем загвар зохион бүтээгчийн хувиар өөрийгөө сорьсон юм. Тэрбээр Adidas-тай хамтарч нэгэн бичил цуглуулгыг бүтээжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх