Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/p1c4pf95181jd317uofvv13811hks3.jpg

Завхан аймагт хоёрдугаар сард агаарын температур нутгийн хойд хэсгээр 23-28 гргадус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу нутгийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 34-39 градус хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн,  нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

иргэн

[202.179.25.65]

2018-01-30 10:01:45

Гурван сар гараад утаа багсаж хүйтний эрч суларна.

Otgoo

[194.230.155.173]

2018-01-29 17:45:23

Ashgui de

Otgoo

[194.230.155.173]

2018-01-29 17:45:21

Ashgui de

оо

[202.55.184.18]

2018-01-29 16:31:15

2-р сарын сүүлээр хүйтний эрч суларч л таараа ш дээ