etoim.mn
photos/fd0097045255ef626230bb9a2eeb8283.jpg

Авлигатай Тэмцэх Газрын сар бүрийн 25-нд энэ сард хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай. 

Хэвлэлийн хурлын эхэнд АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Т.Баярхүү  "2017 оны нэгдүгээр сард авлигын эсрэг хууль тогтоомжийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгье.АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн сарын хугацаанд гэмт хэргийн шинжтэй 94 гомдол, мэдээлэл шалгасан. 

Эдгээрээс 32-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шийдвэрлэлт нь 83.7 хувтай байна. Харин албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зорчилтэй холбоотой 51 өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн.Хянан шийдвэрлэсэн өргөдөл гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж зөрчил гаргасан 6 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан, мөн хууль бус төлбөр хураамж тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэргээр зөрчлийг арилгуулсан” гэсэн мэдээллийг өглөө. 

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг АТГ шалгаж эхэлсэн талаар мэдээлэл гарсан. АТГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад “БХБ-ын сайд асан Баянсэлэнгийг сайдаар ажиллаж байх хугацаандаа хамаарал бүхий эгч, дүү, нөхрийн дүү зэрэг хамаарал бүхий хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулсан,бусдад давуу байдал олгосон эсэхийг тогтоох зорилгоор байцаалт мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч байгаа бүх хүмүүсийг шалгана гэсэн мэдээлэл гараад байна. Энэ бол ташаа мэдээлэл” гэв. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zzz

[66.181.160.115]

2018-01-26 00:08:13

Yadarsan yumaar shalgadag yum be. Ternii orond Saihanbilegiig shalgah heregteishdei dubain gereetei ni holbogduulj.

Zochin

[43.242.243.85]

2018-01-25 23:32:29

Bolimor yum zugeer bair ogtson bish tureesiin oron suuts yum bishuu